ЕБС-д ашиглаж буй химийн урвалжийг шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.06-нд нийтлэгдсэн

ЕБС-д ашиглаж буй химийн урвалжийг шалгаж эхэлжээ

Авто зам, барилгын ажилд ашигласан элс, хайрганы карьеруудын нөхөн сэргээлтийн байдалтай танилцлаа. Нийт зургаан  карьерийн тавд техникийн нөхөн сэргээлт хийгдсэн байна.  Говьсүмбэр аймгийн төвд авто зам тавих ажил нь замын дагуу тарьж ургуулсан ногоон байгууламжийн талбайгаар дайран өнгөрч байгаатай холбогдуулан тус талбайд байгаа моднуудыг шилжүүлэн суулгах ажил хийгдэж байна.

Жоншны “Эм Си Ти Ти” ХХК-ны хагарсан магистралл шугамыг солиулж шинээр лац тавьсан. Сүмбэр суманд нийтийн эзэмшлийн газрын хог хаягдлын цэгийг тохижуулж 10 хог хаягдлын цэгт бетонон талбай хийгдэж байна. Уг ажилд таван сая төгрөг зарцуулна. “НИК” ХК-ны Говьсүмбэр салбарын Шатахуун түгээх станц -1, Шивээговийн Шатахуун түгээх станц, Иргэн Б.Мөнхбатын үйлчилгээний зориулалтын барилгын төсөлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзлээ.

Говьсүмбэр аймгийн Боловсрол соёлын газрын даргын тушаалаар Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол соёлын газрын хамтарсан ажлын хэсэг томилогдон Ерөнхий боловсролын сургуулиудад хадгалагдан ашиглаж байгаа хугацаа нь дууссан, хадгалах горим нь алдагдсан химийн урвалж бодисыг хянаж, шалгах, тоолох арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж