Смартфоны зах зээлийн шинэ лидер нэрлэгдэв

Хуучирсан мэдээ: 2013.08.06-нд нийтлэгдсэн

Смартфоны зах зээлийн шинэ лидер нэрлэгдэв


Фото: Lee Jin-man

Өмнөд Солонгосын «Samsung» компани шуурхай гар утас, смартфоны дэлхийн хамгийн амжилттай үйлдвэрлэгч гэж албан ёсоор зарлагдав. Энэ компани гол өрсөлдөгч «Apple» корпорацийг ардаа орхижээ.

Судалгааны «Strategy Analytics» компанийн мэдээний дагуу, Өмнөд Солонгосын компанийн үйл ажиллагааны 2013 оны хоёрдугаар улирлын ашгийн мэдүүлэг нь бараг таван тэрбум ам.доллар болжээ. Тэр нь өмнөх жилийн  мөн үеийн үзүүлэлтээс 50 хувь орчмоор илүү байна.

Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч нь «Apple» компанийнхаас бараг хоёр дахин их смартфоныг худалдаж чадсанаар «Samsung»-гийн амжилт гарчээ. «Android» ажиллагааны системтэй «Samsung» төхөөрөмжийн борлуулалтын гол зах зээл нь Ази, Латин Америкийн орнууд болсон байна. Өмнөд Солонгосын компанийг энэ салбарын дэлхийн лидер болгосон гол төхөөрөмж нь смартфон «Galaxy S4» гэж мэргэжилтнүүд дүгнэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж