Олимпийн аварга хоёр тэмцээнд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга хоёр тэмцээнд өрсөлдөнө

Олимпийн аварга Э.Бадар-Ууган Бээжингийн олимпиос хойш анх удаа тулаанд орохоор бэлтгэлээ базааж байна. Олимпийн алт, дэлхийн аваргын мөнгөн медалийг хоёр жилийн хугацаанд дараалан хүртэж, дэлхийн шилдгийн шилдэг ширэн бээлийтэн болохоо баталсан тэрбээр энэ сарын 27-нд Казахстаны Астана хотноо болох Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевын нэрэмжит тэмцээнд оролцох юм. Олимпийн аварга тус тэмцээний дараа шууд ОХУ-ыг зорьж, долдугаар сарын эхээр Москва хотноо болох олон улсын тэмцээнд өрсөлдөн, Европ тивийн өрсөлдөгчөө судлахаар төлөвлөжээ. Казахстаныг зорих боксын шигшээ багийн тамирчид тэмцээн болохоор долоо хоногийн өмнө эх орноосоо мордож, Казахын боксчидтой хамтарсан бэлтгэл хийх юм байна.
Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж