
Уг фестивалийн нээлт наймдугаар сарын 3-27-ны өдрүүдэд үргэлжлэх аж. Фестивалийг 220 мянга орчим хүн очиж үздэг бөгөөд дэлхийн 30 гаруй оронд BBC сувгаар шууд нэвтрүүлж, 100 сая телевиз үзэгчдийн таалан үздэг тоглолтын нэг болоод байна.
Энэхүү олон улсын фестивальд манай улс анх удаа оролцож байгаа нь Монгол Улсыг дэлхий дахинд таниулах, гадаад улс орнуудад сурталчлахад чухал ач холбогдолтой юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.