Яаяа Туре солилцоо болохыг хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Яаяа Туре солилцоо болохыг хүлээж байна

Зааны ясан эрэг улсын шигшээ багийн хагас хамгаалагч Яаяа Туре Английн Премьер лигийн “Манчестер Сити” багт очих магадлал өндөр болоод байна. Клубуудын менежерүүд энэ солилцоог хийх яриа хэлэлцээрийг хийж байгаа юм.
Туре хэдийгээр гараанд гардаг байсан ч Пеп Гуардиола Серхио Бускетсийг түүнээс илүүд үзэх болсноор талбайд тоглох минут нь багассан. Тийм учраас Туре “Камп Ноу”-г орхихыг хүсч байгаа юм.
Түүн дээр нэмэгдээд Каталоны баг “Арсенал”-ын ахлагч Сеск Фабрегасыг авчрах талаар хөөцөлдөж байгаа, Фабрегас хэрэв ирвэл Туре талбайд гарах нь улам бүр ээдрээтэй болж эхэлнэ. Тийм учраас “Манчестер Сити”тэй хийж байгаа уулзалтаас Яаяа Туре ихээхэн зүйлийг хүлээж байгаа гэнэ.
Тоглогчийн хувьд бол Английн багт очих хүсэл байна. Харин багуудын хүсэл нэг чигт байж чадвал дээрх солилцоо явагдах биз ээ. “Барса”-д Фабрегасыг авчрахад мөнгөний хэрэгцээ ч багагүй байгаа нь түлхэц өгөх нь гарцаагүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж