Танд аль iPod илүү тохирох вэ?

Хуучирсан мэдээ: 2013.08.06-нд нийтлэгдсэн

Танд аль iPod илүү тохирох вэ?

iPod худалдаж авах төлөвлөгөөтэй байна уу. Гэвч ямрыг нь сонгохоо мэдэхгүй байвал энэхүү нийтлэл танд туслах болно.

iPod touch хамгийн мундаг нь

5 дахь үеийн iPod touch таны сонголт буруу байсныг хэзээ ч харуулахгүй. Олон үйлдэлтэй тус төхөөрөмж нь энгийн хөгжим тоглуулагчаас хэд дахин олон функцтэй. 4 инч Retina дэлгэцээс эхлээд (iPhone5-тай ижил), автомат фокус тохируулагч болон LED гэрэлтэй 5MP iSight камер, нүүр царай таних болон 1080p HD видео бичлэг хийх чадалтай.

5 дахь үеийн iTouch нь хамгийн зугаатай iPod–ийн нэг гэвэл хэтрүүлэг болохгүй. Дээр дурдсан функцуудээс гадна үйлдлийн систем нь шинэ iOS 6 бөгөөд түүн дээр 200 гаруй шинэ функц болон  Game center суурилагдсан байдаг.

Та 32GB загварыг 519 мянгаар, 64 GB загварыг 719 мянгаас эхлэн худалдан авах боломжтой. Хэрэв Таны төсөв хязгаарлагдмал байгаа бол саяхан шинээр гарсан 16 GB iTouch-ийг 445 000-аар худалдан авах боломжтой.

iPod nano- гайхалтай дэлгэц жижиг биенд

iPod touch арай овортой мөн үнэтэй байнауу? Гэхдээ та олон мэдрэгчтэй Retina дэлгэцтэй хөгжим тоглуулагчтай болмоор л байна уу. Тэгвэл iPod nano яг тохирно. Түүний хамгийн сүүлийн үеийн хувилбар нь iTouch-ийн жижиг хувилбар гэсэн үг. Дотроо Voice Over функц, Nike+ гүйлтийн App суулгасан, алхаа хэмжигч, FM радио болон утасгүй хөгжим сонсох боломжтой Bluetooth 4.0 зэрэгтэй. iPodnano-ийн 16GB нь 269,000₮.

iPod shuffle-ийг дасгал хийж байхад хэрэглэхэд хамгийн тохиромжтой

Маш жижигхэн, хөнгөхөн, авсаархан. iPod shuffle хувцасандаа зүүж тогтооход маш тохиромжтой хавчаартай тул биеийн тамирын зааланд дасгал хийж байхад болон гүйж байхад хөгжмөө хаана хийх вэ гэж санаа зоволтгүйгээр хувцсандаа тогтоох боломжтой. Үүнээс гадна Voice Over функц нь дууны нэр, уран бүтээлч, дууны жагсаалт болон зайны төлөв байдлыг таньд хэлж өгнө. Жижигхэн ч гэсэн 500 дуу, 15 цаг зайгаа барина. Хамгийн гол нь хамгийн хямдхан iPod бөгөөд 88000 мянган төгрөгөөр 2GB багтаамжтай хөгжимтэй болох боломжтой.

Бүх дуртай дуугаа багтаах iPod classic

Хэрэв таньд багтаамж хамгийн чухал бол 160GB iPod classic-ийг авах хэрэгтэй. 40,000 дуу болон 200 гаруй цагийн видео багтаах боломжтой iPod classic нь LED гэрэлтэй LCD дэлгэц бөгөөд 36 цаг хүртэл зайгаа барина. Хэдий бусад шигээ олон сонирхолтой функцгүй ч зөвхөн сайн хөгжим тоглуулагч хайж сонирходог хүмүүст сонирхолтой сонголтын нэг хэвээр байна.

Үнийн хувьд 450,000-аас эхэлж байна.

Та аль ч сонголтыг хийх болсон бай энэ бүх функцууд зөвхөн Apple-ийн оригинал бүтээгдэхүүнүүдэд ирэх ба нэг жилийн баталгаа, чанар дагалддаг. Дээрх бүх бүтээгдэхүүн албан ёсоор Apple-ийн албан ёсны борлуулагч PC Mall дэлгүүрээр борлуулагдаж байна.



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж