Афганд 23 талибыг устгав | News.MN

Афганд 23 талибыг устгав

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Афганд 23 талибыг устгав


Афганы арми, НАТО-гийн цэргийнхэн энэ сарын 7-ны шөнө тус орны хойд нутагт 23 талибийн дайчдыг устгасан гэж мэдээлж байна.

Афганы армийн тусгай хүчний ангийн дарга энэ тухай утсаар мэдээлэхдээ өөр 21 талибыг шархдуулж, долоог нь олзолсон гэлээ.
Сүүлийн үеэр Афганы арми ба эвслийн цэргийнхэн талибуудын эсрэг ажиллагааг идэвхжүүлж байна. Зургадугаар сарын 5-ны орой гэхэд л өмнөд мужид  25 талибын дайчдыг хөнөөсөн байлаа.
Энэ цагаар талибууд НАТО-гийн ачааг ачиж явсан 50 машины цуваанд довтлон шатаасан байна. Исламабад хотоос холгүй газар НАТО-гийн хангамжийн цуваанд Пакистаны талибууд 8-ны өглөөгүүр халдан устгахдаа зургаан хүнийг хороожээ. Тэд орон нутгийн жолооч нар байсан юм.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж