Израиль, Орос хоёр дайнч орнууд | News.MN

Израиль, Орос хоёр дайнч орнууд

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Израиль, Орос хоёр дайнч орнууд

Vision of Humanity гэдэг байгууллага Global Peace Index  нэртэй жил тутмын хамгийн энх тайванч улс орны жагсаалтыг гаргалаа.
Жагсаалтыг бүтээхийн тулд тус байгууллагын мэргэжилтнүүд 23 янзын  үнэлгээг улс тус бүрт нь авч үзсэн байна. Тэдний тоонд армийн бие бүрэлдэхүүний тоо, хүнийг эрхийг сахиулж байгаа байдал зэрэг үнэлгээ оржээ. Чансааг тогтоосон хүмүүс сүүлийн дөрвөн жилийн дотор улс орнууд илүү түрэмгий болж энхийн эрмэлзэл нь 62 хувиар буурсан гэж онцолжээ.
Дэлхийн хамгийн энх тайванч орноор Шинэ Зеланд тодорлоо. Хоёрдугаарт, Япон нэрлэгдэж, гуравт нь Ирланд оржээ. Хятад жагсаалтын 80-д байгаа бол АНУ 85-д бичигдлээ.
Хамгийн дайнч орноор Ирак тодорч сүүлчийн149 дугаарт бичигджээ. Vision of Humanity  байгууллагын үнэлгээгээр Израиль 144-т, ОХУ 143-т бичигдэн дайнч орнуудын тэргүүн эгнээнд байгаа гэнэ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-09 83.5.217.93

hoooe mongolııg bıcheech alı esvel mongolıın ner bayhguy bayna uu

Avatar

mongol? 2010-06-09 202.170.66.20

mongol heded ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж