
Жагсаалтыг бүтээхийн тулд тус байгууллагын мэргэжилтнүүд 23 янзын үнэлгээг улс тус бүрт нь авч үзсэн байна. Тэдний тоонд армийн бие бүрэлдэхүүний тоо, хүнийг эрхийг сахиулж байгаа байдал зэрэг үнэлгээ оржээ. Чансааг тогтоосон хүмүүс сүүлийн дөрвөн жилийн дотор улс орнууд илүү түрэмгий болж энхийн эрмэлзэл нь 62 хувиар буурсан гэж онцолжээ.
Дэлхийн хамгийн энх тайванч орноор Шинэ Зеланд тодорлоо. Хоёрдугаарт, Япон нэрлэгдэж, гуравт нь Ирланд оржээ. Хятад жагсаалтын 80-д байгаа бол АНУ 85-д бичигдлээ.
Хамгийн дайнч орноор Ирак тодорч сүүлчийн149 дугаарт бичигджээ. Vision of Humanity байгууллагын үнэлгээгээр Израиль 144-т, ОХУ 143-т бичигдэн дайнч орнуудын тэргүүн эгнээнд байгаа гэнэ.