CICA Израилийг буруутгав

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

CICA Израилийг буруутгав


Азийн итгэлцэл ба хамтын ажиллагааны саммитын (CICA нь Европын зөвлөлийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай адил Азийн байгууллага) 21 орны удирдлага "Free Gaza" хөдөлгөөний усан онгоцнуудыг барин есөн туркийн аминд хүрснийг буруутгалаа. Стамбул хотноо болж байгаа саммитийн тогтоолд “Израилийн зэвсэгт хүчний үйл ажиллагааг буртуулгахын зэрэгцээ ихээхэн зовинол гарсан” гэж тэмдэглэжээ. CICA-д багтдаг Израиль энэ удаа зөвхөн Элчин сайдаа л уг саммитад суулгасан байна. Элчин Леви Израилийг буруутгасан тогтоолын эсрэг санал өгсөн цорын ганц хүн байлаа.
Уг чуулгад Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинеджад, ОХУ-ын ерөнхий сайд В.Путин, Палестины автономын дарга Махмуд Аббас, Сирийн ерөнхийлөгч Башар Асад, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Македонийн ерөнхийлөгч Георге Иванов, Украины ерөнхийлөгч Виктор Янукович, Азербайджаны ерөнхийлөгч Ильхам Алиев нарын хүмүүс оролцов. Израиль, Орос хоёроос бусад орнуудыг ерөнхийлөгч нар нь толгойлсон байлаа.
Саммитийн эцсийн баримт бичигт Израилийг буруутгасан заалт орохгүй. Нэг орон энд татгалзсанаас энэ заалтыг тэнд оруулаагүй ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж