МАН-ын Бага хурлын VIII хуралдаан хаалттай горимд есөн цаг гаруй үргэлжилж, саяхан өндөрлөлөө. Намын шинэчлэлийн асуудлыг онцлон хэлэлцэнэ гэгдэж байсан тус хурлаас МАН-ын Их хурлыг аравдугаар сарын 27-нд хийхээр товлосон байна. Бага хурлын явцад гишүүд намын шинэчлэлийн талаар байр суурь, үзэл бодлоо илэрхийлж, Их хурлын бүрэлдэхүүнийг өргөжүүлэх талаар хэлэлцжээ. Ямартай ч энэ удаагийн Бага хурал харьцангуй тайван уур амьсгал дунд өрнөсөн гэдгийг эх сурвалж мэдээлэв.
"Шинэчилье" хөдөлгөөний санаачилга, шаардлагаар хуралдсан МАН-ын Бага хурлаас ийнхүү Их хурлын товыг тогтоолоо. Намын шинэчлэлтэй холбоотой бусад асуудлыг Их хурлаар хэлэлцэхээр шийдсэн бололтой.