Их хурлын гишүүдийн тоог нэмэх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

Их хурлын гишүүдийн тоог нэмэх ёстой гэв

Өнөөдөр 15.00 цагийн орчимд эхэлсэн МАН-ын Бага хурлын VIII хуралдаан түр завсарлаад, дахин хуралдаж байна. Бага хурлаар хэлэлцэж буй гол асуудал нь намын шинэчлэлтэй холбоотой бөгөөд Их хурлыг ойрын хугацаанд товлох ёстой гэдгийг хурлын гишүүд хэлж байна.

Бага хурлын үеэр гишүүд намын шинэчлэлтэй холбоотой байр суурь, санал бодлоо хэлж, өнгөрсөн сонгуулийн үр дүнгийн талаар хэлэлцжээ. Өнөөдрийн хурлаар хөндсөн бас нэг сэдэв нь Их хурлын гишүүдийг нэмэгдүүлэх асуудал гэнэ. Өдгөө МАН-ын Их хурал 712 гишүүнтэй. Гэтэл 220 мянга гаруй гишүүнтэй ууган намын хувьд энэ нь чамлалттай тоо гэдгийг хэлж байна. Тиймээс 220 мянган хүний төлөөлөл болж буй Их хурлын бүрэлдэхүүнийг өргөжүүлэх ёстой гэсэн байр суурьтай гишүүд цөөнгүй байна. Тиймээс дээрх асуудлаар санал хураахаар болжээ.

МАН-ын Бага хурал хаалттай горимд үргэлжилж байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж