Төмс 1000-1500 төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

Төмс, хүнсний ногооны ургац хураалтын ажил долдугаар сарын 20-ноос эхэлжээ. Энэ намар нийслэлийн зургаан дүүргийн 28 цэгт шинэ ургацын хүнсний ногоог худалдахаар болжээ. Шинэ ургацын ногоо одоогоор үнэтэй байгаа ч цаашдаа  ургац хураалтын ажил идэвхжээд ирэхээр үнэ нь нэлээд буурна гэдгийг салбарын яамнаас мэдээлсэн. Улсын хэмжээнд энэ  хавар 410 мянган га талбайд тариалалт хийснээс төмс 15.3 мянган га-д, бусад төрлийн хүнсний ногоо 8.2 мянган га-д тариалсан байна. Өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад төмсний тариалалт 785,4 га буюу 4,9 хувиар буурч, бусад төрлийн хүнсний ногооны тариалалт 501,5 га буюу 6,5 хувиар нэмэгдсэн байна.

Шинэ ургацын төмс 1000-1500 төгрөг байгаа бол лууван 1800-2000 төгрөг, сонгино 1500, манжин 2000 төгрөгийн үнэтэй байна. Харин өнгөрсөн жилийн ургацын үлдэгдэл болох хуучин ногооны үнэ хямдхан байгаа юм. Төмс 500-800 төгрөг байгаа бол, лууван 1000 төгрөгийн үнэтэй байна. Зарим захуудаар хуучин ногоог усанд угааж цэвэрлээд шинэ ургацынх гэж зарж байсан тохиолдол ч илэрсэн байна.

Н.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж