Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ боллоо

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ боллоо

Хүндийн өргөлтийн Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 3-4-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо.

Тэмцээнд УБ хотын клубууд, Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Эрдэнэт, Дархан, Багануур зэрэг хот, аймаг, дүүргийн 14 байгууллагын 150 орчим тамирчид оролцов.

Эрэгтэйчүүд 52 кг, 56 кг, 62 кг, 69 кг, 77 кг, 85 кг, 94 кг, 105 кг, +105 кг, эмэгтэйчүүд 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, +75 кг, -75 кг-д өрсөлдлөө.

Тэмцээний эрэгтэй шилдэг тамирчнаар 77 кг-ын аварга, “Хүч” спорт хорооны тамирчин, спортын дэд мастер Ж.Анх-Учрал, эмэгтэй шилдгээр 63 кг-ын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Отгонжаргал нар шалгарсан байна.  

Байгууллагын дүнгээр С.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо тэргүүлж, Д.Чинзориг дасгалжуулагчтай “Аврагч” спорт хороо, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Самбуу сан” клубууд удаалжээ.

Ингээд тэмцээний дүнг танилцуулбал:

Эмэгтэй:

48 кг

Алтан медаль: А.Бум-Аюуш /"Аврагч"/- 105 кг /спортын дэд мастерын болзол биелүүлсэн/
Мөнгөн медаль: М.Мөнхцэцэг /"Алдар"/ -99 кг
Хүрэл медаль: Бурмаа /"Алдар"/ -76 кг

53 кг:
Алтан медаль: спортын мастер Э.Эрдэнэтуяа /"Алдар"/ – 134 кг
Мөнгөн медаль: спортын мастер Б.Анхзаяа /"Аврагч"/  -133 кг
Хүрэл медаль: Д.Мягмарцэрэн -118 кг /”Самбуу сан”/

58 кг:
Алтан медаль: Э.Дэнсмаа /”Самбуу сан”/ -142 кг
Мөнгөн медаль: спортын мастер Л.Отгонжаргал /”Алдар”/ -139 кг  
Хүрэл медаль: Э.Анужин /ЕСҮҮДИЙН БАТУУД/ -119 кг


63 кг:

Алтан медаль: ОУХМ Н.Отгонжаргал /”Алдар”/ -197 кг /шилдэг тамирчин/
Мөнгөн медаль: ОУХМ Б.Баасандэмбэрэл /”Аврагч”/ -173 кг
Хүрэл медаль: спортын дэд мастер Р.Саруулболд /”Алдар”/ -120 кг

75 кг:
Алтан медаль: Ч.Ичинноров /Алдар/ -170 кг
Мөнгөн медаль: спортын мастер Д.Мөнхнасан -102 кг
Хүрэл медаль: Сандулам /Самбуу сан/

+75 кг:
Алтан медаль: Ц.Ариунжаргал /Эрдэнэт/ -180 кг
Мөнгөн медаль: М.Мягмарсүрэн /Аврагч/-152 кг
Хүрэл медаль: М.Баяржаргал /Багануур/ -114 кг


ЭРЭГТЭЙ:

52 кг
Алтан медаль: Ө.Чагнаадорж /”Аврагч”/ -160 кг
Мөнгөн медаль: Б.Ууганбаяр /”Алдар”/ -149 кг
Хүрэл медаль: Г.Өсөхбаяр /”Самбуу сан”/ -135 кг


57 кг:


Алтан медаль:
С.Баярбаатар /”Аврагч”/ -193 кг
Мөнгөн медаль: З.Эрдэнэбаяр /”Хүч”/ -186 кг
Хүрэл медаль: И.Батжаргал /”Самбуу сан”/ -170 кг

62 кг:

Алтан медаль: спортын дэд мастер Март /”Самбуу сан”/ -227 кг
Мөнгөн медаль: С.Баярням /”Хүч”/  -212 кг
Хүрэл медаль: Үүлэнтайсанхүү /”ЕСҮҮДИЙН БАТУУД”/ -185 кг


69 кг:

Алтан медаль: Спортын мастер Оргилсайхан /”Аврагч”/ -238 кг
Мөнгөн медаль: Ч.Очирхуяг /Хөвсгөл аймаг/ -211 кг
Хүрэл медаль: спортын дэд мастер Э.Баярсайхан -210 кг

77 кг:
Алтан медаль: Ж.Анх-Учрал /”Хүч”/ -270 кг /шилдэг тамирчин/
Мөнгөн медаль: М.Гантулга /”Хүч”/ -230 кг
Хүрэл медаль: Ц.Ганболд /”Алдар”/ -210 кг


85 кг:

Алтан медаль: спортын дэд мастер Д.Амаржаргал /”Аврагч”/ -265 кг
Мөнгөн медаль: Х.Бат-Эрдэнэ /”Хүч”/ -235 кг
Хүрэл медаль: К.Отгонбат /”Хангарьд”/ -222 кг

94 кг:
Алтан медаль: спортын дэд мастер Л.Гансүх /”Алдар”/ -276 кг
Мөнгөн медаль: спортын дэд мастер Л.Амартөгс /”Алдар”/ -267 кг
Хүрэл медаль: Т.Төмөрбаатар /”Аврагч”/ -266 кг


105 кг:

Алтан медаль: ОУХМ С.Батмөнх /”Алдар”/ -288 кг
Мөнгөн медаль: спортын мастер Б.Чинзориг /”Аврагч”/ -282 кг
Хүрэл медаль: ОУХМ Д.Баттулга /”Хүч”/ -237 кг


+105 кг

Алтан медаль: Р.Мөнх-Оргил /”Алдар”/ -305 кг
Мөнгөн медаль: Ч.Ганболд /Багануур/ -235 кг
Хүрэл медаль: Ихбаяр /Сувенир хаус/ -145 кг тус тус шалгарчээ.

Дашрамд дуулгахад, ирэх есдүгээр сарын 10-17-ны
өдрүүдэд БНАСАУ-ын Пхеньян хотод Ази тивийн Хүндийн өргөлтийн
залуучуудын болон насанд хүрэгчдийн “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээн
болно. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй баг оролцох юм байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж