
удирдлагууд Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ нисэх буудал
барих ажлын явцтай танилцжээ. Зургаадугаар сарын 25-наас эхэлсэн
Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын ажил хөрс хуулалт, газар шорооны
боловсруулалтын ажил болон үерийн далан барих, цахилгаан, холбооны
шугам татах гээд ид өрнөж байна. Нийт 9,2 км урттай үерийн далан барих
ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. “Боорчи” компанийн гүйцэтгэж
буй төмөр бетон доторлогоотой үерийн далангийн ажил есдүгээр сарын нэгэн
гэхэд дуусч, хүлээлгэн өгөх ажээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

