МАН-ын шинэчлэлийн хорооныхны төлөөлөл өнөөдөр гэр нь алга болсон талаар мэдээлэл хийсэн. Шинэчлэлийн хороо өнгөрсөн долдугаар сарын 1-нээс эхлэн Тусгаар тогтнолын ордны гадна гэр барьж, МАН-ын шинэчлэлийн талаар иргэдээс санал авч байсан. Гэтэл энэ гэрийг хэн нэгэн эрх баригчдын зүгээс МАН-ын шинэчлэлийг эсэргүүцэж, шинэчлэлийн өргөөг хулгайлан, албан хүчээр буулгасныг цагдаагийн газарт мэдэгдээд байгаа гэсэн юм. Тэгвэл МАН-ын байр болох Тусгаар тогтнолын ордны өмнө байрлах Шинэчлэлийн өргөөг дахин барихаар болжээ. Учир нь тус гэр нь МАН-ын байрны грашид байсан учраас шинэчлэгчид “хулгайлагдсан” гэрээ эргүүлэн барихаар болжээ.
Цаашлаад энэ гэрийг нар мандах зүгээс эхлэн барихаар болсон бөгөөд МАН-ыг шинэчлэх талаар гишүүд, дэмжигчдээсээ санал авахаар болсон байна. Нар мандах зүгээс маргаашнаас эхлэн гэрээ барьж, шинэчлэлийн саналаа авч эхлэх юм байна.