Шинэхэн ээжүүдэд хэлж болохгүй 7 өгүүлбэр

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

Шинэхэн ээжүүдэд хэлж болохгүй 7 өгүүлбэр

1. Хоол байхгүй юм уу?

Баастай даавуу толгой руу
шидүүлэх гээгүй л бол дөнгөж төрсөн эхнэрээсээ ийм асуулт асуухын оронд гал
тогооныхоо өрөөнд байдлыг ажигласан нь дээр байх гэж танд зөвлөж байна. Халуун
хоол таныг хүлээж байвал баярлаад л идчих… Үгүй бол гараа гарган хоол хийж
эхлээрэй.

2. Энэ хүүхэд яагаад уйлаад
байна вэ?

Хэрвээ эхнэр тань хүүхдээ
яагаад уйлаад байгааг мэдэж байсан бол тэр дор нь шаардлагатай арга хэмжээг
авах байсан. Хүүхдийг ээж нь төрүүлсэн, нярай хүүхдээ ээж нь асарч байгаа
гэхээр ээж нь илүү ихийг мэднэ гэсэн үг биш юм. Үүнээс хойшихыг та ч гэсэн
хялбархан сурах боломжтой. Үүний тулд өөрөө санаачилгатай, чин сэтгэлээсээ
хандахад л хангалттай.

3. Чи юунд уйлаад байгаа юм бэ?

Дааврын өөрчлөлт, хэт
уярамтгай байх, төрөхийн дараах сэтгэл санааны гутрал, чадахгүй  
болов уу гэсэн айдас, аргагүйдэл, алдаа гаргах айдас… гээд шалтгаан нь юу ч
байж болно шүү дээ. Хэн мэдлээ? Бараг л эхчүүд өөрсдөө юунд уйлаад байгаагаа ч
учирлан тайлбарлаж чадахгүй байлгүй. Тийм учраас учир шалтгааныг нь эрэлхийхийн
оронд түүнийг хайр дүүрнээр тэвэрч, түүнийг ойлгож байгаагаа илэрхийлэн, заавал
хэлүүлэлгүй ажилд нь туслан дэмжиж, аль болох дэргэд нь байхгы хичээх нь зөв.

4. Би өдөржингөө л ажил хийгээд ирлээ…

Эхнэр тань ч гэсэн
өдөржингөө л хүүхдээ асарч борив бөхөс хийлгүй ажилласан. Тэгээд ч тэр өдөржин
хийсэн энэ ажлаа одоо ч хийсээр, нэг хэсэгтээ л энэ ажлыг 24 цагийн туршид хийх
болно гэдгийг мартаж болохгүй… Ингэж хэлэхийн оронд түүнд хэсэг ч болов амрах,
сэтгэлээ сэргээх боломжийг олговол ямар вэ?

5. Живхийг нь солих болсон юм шиг байна…

Баяр хүргэе, гайхалтай! Та
одоо л хүүхдээ таньж, хэрэгцээг нь хэрхэн хангахаа ойлгож эхэлж байгаа юм уу?
Хүүхдийг живх солих, бөгсийг нь цэвэрлэх, даавуу угаах, асарч арчлахад
мэргэжлийн диплом шаардагдахгүй. Тэгээд ч хүүхдээ төрснөөс нь хойш асаргаа
арчилгааг нь хийж байвал эцэг-хүүхдийн хоорондын харилцаа улам бат бөх болдог.
Та ийм сайхан шагналаас татгалзана гэж үү?

6. Чи намайг тоохгүй байна…

Шинэхэн эхчүүд хүүхдээ цаг
үргэлж бодож байх нь хэвийн үзэгдэл. Үе үе хань нөхөр та түүний үзэгдэх орчинд
төдийлөн өртөхгүй, хараанаас нь хол байгаа ч, эх-хүүхэд хоорондын энэ нарийн
надин харилцаа маш чухал юм. Тиймээ таны эхнэр энэ өдрүүдэд хүүхдэдээ хайр
зарласан. Гэхдээ та ч гэсэн хүүхдэдээ хайр зарлаж болохыг бүү март. Энэ нь
хүүхэдтэйгээ бат бөх харилцааг тогтоохын зэрэгцээ таны эхнэрийн хайрыг татах
бас нэгэн нарийн арга мөн. Яагаад гэвэл яг одоо эхнэр та хоёрын хамгийн чухал
дундын холбоос хүүхэд тань. Эцэг-эхтэй холбоотой ололт амжилтаа ахиулж, сэтгэл
санаа, хямрал бухимдал, хамгийн чухал нь таны амьдралд шинээр орж ирсэн аз
жаргалыг эхнэртэйгээ хуваалцвал ханьтайгаа бас нэг өөр бөгөөд сайхан өнцөгт
учирч болно.

7. Хүүхэд өлсөөд байгаа юм биш үү?

Эхний саруудад хүүхдийн жин
байх ёстой хэмжээндээ нэмэгдэх нь түүний хооллолт хэвийн байгааг харуулна.
Иймээс эхчүүд хүүхдээ аль болох сайн хөхүүлэхийг эрмэлздэг.

Ээж нь хүүхдээ хөхүүлж байхад, хэдийгээр
“төрөлхийн зан үйл” боловч, эх-хүүхэд энэ чадварт хамтдаа суралцах ёстой, эхэн
хэсэгтээ бага зэргийн доголдол байлгүй яахав. Ийм үед хажуу хавирганаас нь
“хүүхэд хөхөндөө цадахгүй байна уу?, ээж нь буруу хөхүүлж байна?, сүү нь
хангалттай юу?” гэх зэргээр шүүмжлэх нь элбэг байдаг. Та аль болох эхийн
хүүхдээ хөхүүлэх итгэл найдварыг алдуулах шүүмжлэлээс зайлсхий. Мөн түүнийг
бусдыг иймэрхүү шүүмжлэлээс хамгаал. Гагцхүү хөхүүлэх талаар мэргэжлийн
зөвлөгөө өгч чадах хүмүүсийг л сонс (эмч, эх баригч, нярайн сувилагч гэх мэт).

Нөгөөтэйгээр хүүхдээ угжаар хооллодог
эхчүүдэд ч гэсэн сэтгэл санааны дэмжлэг шаардлагатай байдаг. Эх хүн бүр хүүхдээ
хөхүүлэхийг хүснэ. Гэвч ямар нэгэн шалтгаанаар хөхүүлэх боломжгүй болсон үед эх
хүн үүний төлөө “чадсангүй, цатгасангүй” гэх мэтээр маш их эмзэглэн боддог.
Хэрвээ таны эхнэр ийм эмзэглэлтэй бол “зүгээрээ, битгий тоо” гэхийн оронд,
түүний санааг хүндэтгэн, түүнийг дэмжиж, гаднаас ирэх элдэв шүүмжлэлээс эхнэрээ
хамгаал.

Эх сурвалж: http://www.eejbolloo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж