АНУ-д өнгөрсөн долдугаар сард 162 мянган хүн ажилд орсон нь АНУ-ын хөдөлмөрийн хорооны судалгаагаар тогтоогдсон байна. Ийнхүү өсөх болсон шалтгаан нь фермерийн аж ахуйн сэргэлттэй холбон тайлбарлаж байгаа юм. АНУ-д 5-6 дугаар сарын хооронд 180 мянган хүн ажилд ороод байсан бол өнгөрсөн долдугаар сард 162 мянган хүн ажилд оржээ. Шинжээчид дараа сард ч гэсэн өсөлттэй гарна гэж тооцоолоод байгаа аж. АНУ-д хөдөлмөрийн зах зээлд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 7,2 хувиар өссөн гэсэн дүн гарчээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд ажилд орох Америкчуудын тоо тогтмолоор уналттай гарч байсан билээ.
Б.СҮХ