
Мөн цааш нь “Чадна гэж замын ажил авчихаад хийж чадахгүй, борооноос болж ажил удааширч байна гээд бусдад бурууг тохоод сууж болохгүй. Сайн ажилласан компанид ногоон карт өгч, дараа дараагийнх нь ажилд дэмждэг больё. Муу ажилласанд нь, чадахгүйд нь улааныг өгч дахиж ажил өгч унагадаг явдлыг зогсооё. Ер нь нэг компанид урт зам өгч, удаан хүлээж байснаас олон компаниудад жижиг жижгээр нь хувааж өгөөд хурдан хугацаанд хийлгүүлж байх зарчмыг ч дараа дараагийнхаа ажилд хэрэгжүүлээч. Наадмын бүтээн байгуулалтанд зориулж 8 километр замыг зургаан компанид хувааж өгөөд амжилттай богино хугацаанд дуусгасан биз дээ” гэв.
Үнэхээр Ерөнхий сайдын хэлснээр энэ зарчмаар замын ажлаа олон компанид өгвөл олон сар жилээр шороо тоос бужигнуулж, хэдэн километр хаачихаад хэдхэн техник ажиллаж байдаг нь зогсох боломжтой гэнэ.