Хэнтий, Төв аймгаас хадлангаа бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

Хэнтий, Төв аймгаас хадлангаа бэлтгэнэ

Багануурын хадланчид Хэнтий, Төв аймгийн нутгаас хадлангаа бэлтгэнэ

Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор Засаг даргын захирамж гарч ажлын хэсгүүд байгуулагдаад байна. Манай дүүрэг 2012 оны жилийн эцсийн мал тооллгоор 110,000 орчим мал тоолуулсан. Нийслэлийн хэмжээнд хамгийн олон малтай дүүрэг. Тиймээс малчдын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах зорилгоор ойролцоох хил залгаа сумдын нутаг дэвсгэрт хадлан бэлтгэх, хадлангийн газар авах зорилгоор дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1/442 тоот албан бичгээр 300 га талбай гаргаж өгөхийг Хэнтий аймгийн Жаргалтхаан, Дэлгэрхаан сумдуудад хүргүүлээд байсан. Энэ дагуу Дэлгэрхаан сумаас Багануур дүүргийн хадланчидад 100 га талбайг гарган өгөх боломжтой гэсэн хариуг өнгөрөгч долоо хоногт ирүүлжээ. Дүүргийн Засаг даргын хувьд хадлан бэлтгэх хүсэлтэй иргэд, хадланчдын бригадуудыг 8 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч уулзан, хэрхэн хөдөлмөрөө хорших, хадланд гарах бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр хадланчид малчдын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах талаар дүүргийн Засаг дарга өөрөө ийн идэвх санаачлага гаргаж байгаад талархалаа илэрхийллээ. Өмнө нь хадлангийн талбай байхгүй, хил залгаа аймаг сумдын нутгаас хадлан бэлтгэхдээ өндөр татвар төлдөг байсан гэдгээ хадланчид хэлж, Засаг дарга энэ асуудлыг бусад аймаг сумуудтай ярилцсанаар иргэдэд ирдэг татварын болоод бусад дарамт байхгүй болж байгааг ч ярьж байлаа.Дээрх уулзалтаас дүүргийн Засаг даргын орлогч О.Мөнхтулга, хадланчдын төлөөлөлсөөс бүрдсэн баг Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Төв аймгийн Баяндэлгэр сумуудаар явж хадлангийн газраа үзэж сонгох, дээрх сумдаас албан ёсны хариу авах зорилгоор явахаар болсон. Тэгвэл дээрх баг өнгөрөгч амралтын өдрүүдэд сумдаар яваад ирсэн байна. Хэнтий аймгийн Засаг даргатай биечлэн уулзсан. Хадлдангийн газар олгохоор тохирсон бөгөөд энэ долоо хоногт багтаан гэрээ байгуулахаар болсон байна.

Эх сурвалж: http://zasag.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж