Английн Лондон хотын “Арсенал” клубт гурван жил хүчин зүтгэсэн Шамах, хоёр жил тус багт тоглосон Жервиньо нар багаасаа явах нь тодорхой боллоо. 2011 онд Францын “Лилль” клубээс 11 сая фунтын үнээр “Их буучид”-ын эгнээнд элсч байсан, Коте Д’Ивуарын шигшээ багийн тоглогч Жервинио Италийн Сери А-гийн домогт баг “Рома” руу 6,9 сая фунтээр яваах болжээ. Харин 2010 онд чөлөөт наймаагаар ирж байсан Маруна Шамах Премьер лигийн “шинэ цэрэг” болох “Кристал Палас”-ын эгнээнд нэгдэхээр боллоо. “Энэ хоёр тус тусын багтаа хамгийн чухал үүрэг гүйцэтгэх болно. Тэр хоёр бол сайн тоглогч” гэж “Их буучид”-ын ерөнхий менежер Арсень Венгер ярьжээ.
Шамах өнгөрсөн улиралд “Вест Хэм Юнайтэд” клубт зээлээр тоглож байсан юм. Өдгөө 26 настай Жервинио хоёр жил “Их буучид”-ын төлөө зүтгэхдээ 45 тоглолтод 12 гоол оруулсан бол 29 настай Шамах гурван жил зүтгэхдээ 62 тоглолтод 12 гоол оруулсан билээ.
Б.СҮХ