Их Британийн барилгын салбар өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

Их Британийн барилгын салбар өсчээ

Их Британийн барилгын салбар сүүлийн гурван жилд байгаагүй хэмжээнд хүртлээ өсчээ. Хамгийн сүүлд 2010 оны долдугаар сард Их Британийн барилгын салбар 58 хувиар өсч байсан бол өнгөрсөн долдугаар сард 57 хувиар өссөн гэсэн судалгаа гарчээ. “Энэ жилд ер нь л өсөлттэй гарна гэж тооцоолж байсан. Дараа жил ч гэсэн өснө. Бидний судалгаагаар ирэх гурван жилд Их Британийн барилгын салбар өсөх прогнозтой байгаа” гэж Маркит судалгааны төвийн ахлах эдийн засагч Тим Мур ярьжээ. Энэ их өсөлтийг дагаад байр, байшингийн үнэ “Будант Албионд” 3,5 хувиар өсч, 172,825 фунтэд хүрсэн тухай мэдээлсэн байна. Их Британийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ оны хагас гурав дахь хагас гэхэд 0,9 хувиар өсөөд байгаа юм.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж