“Фонтерра” компанийн сүүнээс нян илэрлээ

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

“Фонтерра” компанийн сүүнээс нян илэрлээ

Шинэ Зеландын хүнсний бараа үйлдвэрлэгч “Фонтерра” компани хуурай сүүний найрлагаас ботулизм хэмээх нян илэрсэнтэй холбоотойгоор хэрэглэгчдээсээ уучлал хүсээд байгаа юм. Яг энэ шалтгаанаас болж Хятад улсад тус сүүний импортыг зогсоож, шинжлэх арга хэмжээг аваад байгаа билээ. “Бид үүнээс болж хүн өвчилсөн байх вий гэдгээс санаа зовж байна. Бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахын өмнө туршилт хийдэг. Бид туршилтаа хийдгээрээ хийсэн. Гэхдээ хилийн чанад болоод дотоодод эцэг эхчүүдээс олон гомдол ирж байна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Тео Спиринг ярьжээ. Ботулизм хэмээх нян нь маш аюултай бөгөөд хүнийг үхэлд ч хүргэх аюултай аж. Хятад улсад тус шинжилгээг хийх ажил үргэлжилж байгаа бөгөөд ОХУ мөн импортыг зогсоожээ.

“Фонтерра” компанийн хувьд Хятад, Орос хоёр худалдааны хамгийн том зах зээл нь юм. Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлагийн мэдээлж байгаагаар тус компанийн зах зээлийн 80 хувь нь Хятад руу чиглэсэн байдаг аж. 2008 онд тус компанийн сүүнээс өөр төрлийн бактер илэрч зургаан хүүхэд амиа алдаж байсан бөгөөд 200 сая литр сүүг устгалд оруулж байсан юм.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж