зөвлөх компани КОСОЛ-той хамтарна
“Ай И Ар Пи Консалтинг” ХХК нь уул уурхайн болон эрдэс баялаг боловсруулалтын салбарын мэдээллийн систем, бизнес процессын оновчтой зохион байгуулалтаар мэргэшсэн олон улсад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч КОСОЛ компанитай хамтран ажиллах болсныг мэдэгдэхэд таатай байна.
“Ай И Ар Пи Консалтинг” ХХК нь энэ жилээс эхлэн Монголд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй КОСОЛ компанитай стратегийн түншлэл тогтоосноороо үйлчлүүлэгчиддээ олон талт цогц үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байна.
“Ай И Ар Пи Консалтинг” ХХК нь 2010 онд байгуулагдсан цагаасаа эхлэн систем үйлдвэрлэгчээс үл хамаарах мэдээллийн технологийн болон системийн зөвлөх үйлчилгээг үзүүлж дотоодын зах зээлд өөрийн байр суурийг эзэлсэн компани юм.
КОСОЛ-ын уул уурхай, эрдэс баялаг боловсруулалтын салбар дахь өргөн мэдлэгийг “Ай И Ар Пи Консалтинг" ХХК-ийн Монголын зах зээл, бизнесийн мэдлэгтэй хослуулах нь тулгарч болзошгүй соёлын болон хэлний бэрхшээлийг давах боломжтой болж Монголын уул уурхайн салбарт олон улсад танигдсан хамгийн оновчтой практик шийдлийг нэвтрүүлэх боломжийг олгоно.
"Монгол улс нь асар хурдтай хөгжих хөгжлийн өмнө байгаа бөгөөд "Ай И Ар Пи Консалтинг" ХХК-тай хамтран ажилласнаар бид Монголын зах зээлд тохирсон үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо" хэмээн "КОСОЛ Монголиа" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Трэнт Жексон хэлсэн юм. "КОСОЛ-н зөвлөх үйлчилгээг "Ай И Ар Пи Консалтинг" ХХК нь өндөр чанартайгаар хүргэн, гадаадын болон дотоодын уул уурхайн компаниудад дэлхийн стандартын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжтой болно.
“Ай И Ар Пи Консалтинг" ХХК-ийн Захирал Ц. Бадраа хэлэхдээ “Бид уул уурхайн салбарт олон улсад арвин туршлагатай зөвлөхүүдтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Энэхүү синержи нь үйлчилүүлэгчиддээ бизнес процессын оновчтой шийдлийг санал болгож Монголын уул уурхайн компанийн менежментийн чанарыг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна."
“Ай И Ар Пи Консалтинг” ХХК-тай хамтарч буй бидний хамтын ажиллагаа нь төрийн болон хувийн хэвшлийн, одоо байгаа болон шинээр үүсч буй Greenfield уурхай боловсруулах үйлдвэр, гэрээт байгууллагууд, бэлтгэн нийлүүлэгчид, дэд бүтцийн төслүүдэд дэлхийн түвшний шийдлийг хүргэж үйлчилнэ. Эдгээр үйлчлүүлэгчдийн мэдээллийн системийн стратеги боловсруулах, системийн шаардлага тодорхойлох, хэрэгжүүлэх дэмжлэг үзүүлэх нь энэхүү түншлэлийн үндсэн зорилго юм хэмээн КОСОЛ-н Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Брэд Скеггс хэлсэн юм.
КОСОЛ-ын тухай
КОСОЛ нь уул уурхай, эрдэс баялагийн боловсруулалтын салбарт мэдээллийн систем болон бизнес процессын оновчтой зохион байгуулалтаар мэргэшсэн олон улсад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм. 2000 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Xtrata, BHP Billiton, Rio Tinto, Vale, Anglo-American зэрэг дэлхийн 18 оронд 135 үйлчлүүлэгчидтэй амжилттай ажилласан. КОСОЛ-н зөвлөхүүд нь Greenfield-ээс ашиглагдаж буй уурхай, шинээр үүсгэн байгуулагдаж буй уул уурхайн операторуудаас олон улсын 1-р зэрэглэл (Tier 1)-ийн байгууллагууд хүртэл уул уурхайн салбарт мэргэшсэн туршлагадаа тулгуурлан SAP, Ellipse (Ventyx), IFS гэх мэт олборлолтын болон ERP системийг нэвтрүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг www.COSOL.com.au-с авна уу.
“Ай И Ар Пи Консалтинг” ХХК-ийн тухай
2010 онд үүсгэн байгуулагдсан “Ай И Ар Пи Консалтинг” ХХК нь ERP, BI, CRM системийн зөв сонголт, нэвтрүүлэлт, мэдээллийн технологийн стратеги болон систем хөгжүүлэлтийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Эрдэнэт УБҮ, Шунхлай Групп, Цаст Импекс, Нэйшнл Инженеринг Групп, Тэнгэр Санхүүгийн Нэгдэл зэрэг байгууллагуудтай амжилттай хамтран ажилласан. Дэлгэрэнгүй мэдээллийг www.iERP.mn-с авна уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл, холбоо барих хаяг:
Цэрэннадмидын Бадраа | Захирал | 99107703 | badraa.ts@ierp.mn |
Хөдөлмөрийн Цолмон | Ахлах зөвлөх | 89012752 | tsolmon.kh@ierp.mn |