Нэг хүртэлх насны 625 хүүхэд энджээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Нэг хүртэлх насны 625 хүүхэд энджээ

Улсын хэмжээнд амьд төрсөн хүүхдийн тоо 2010 оны эхний таван сарын байдлаар 27957 болж, өмнөх оны мөн үеийнхээс 149 хүүхдээр илүү байна. Мөн өнгөрсөн тавдугаар сард 5612 хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн сарынхтай харьцуулахад 126 хүүхэд буюу 2.2 хувиар бага тухай Үндэсний статистикийн хороо мэдээлж байна.
Улсын хэмжээгээр энэ оны эхний таван сарын байдлаар нэг хүртэлх насандаа 625 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 30 хүүхдээр буюу 5.0 хувь, 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 174 болж, 94 хүүхдээр тус тус нэмэгдэж, харин эхийн эндэгдэл 11 болж, 12 эхээр буурсан байна.
Өнгөрсөн сард 120 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 5 хүүхдээр, 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 36 болж, 18 хүүхдээр тус, тус нэмэгдэж, харин эхийн эндэгдэл 2 болж, 4 эхээр буурчээ.
2010 оны эхний 5 сард ХДХВ/ДОХ-ын шинээр 9 тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт ХДХВ/ДОХ-ын тохиолдол 71 болсон байна. 2010 оны 5 дугаар сард Улаанбаатар хотод
ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол бүртгэгдэв.
Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж