
Монголын нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, Австралийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани нэгэн шинэ мэдээлэл дуулгаад байгаа юм. Тус компани Өмнөговь аймгийн Гурван тэс суманд орших Овооттолгойн чулуун нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ордын нөөцийг 10 хувиар нэмэгдүүлж, 281 сая тонн болгосон байна. Компанийн удирдлагуудын мэдээлж байгаагаар 2016 оноос эхлэн Овооттолгойн ордоос жилдээ 12 сая тонн нүүрс олборлохоор тооцсон байна.
Н.ГЭГЭЭ