“Зун шиг инээд” олны танил хүмүүсийг “онилжээ”

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

“Зун шиг инээд” олны танил хүмүүсийг “онилжээ”

“Зун шиг инээд” нөхөрсөг элэглэлийн ном худалдаанд гараад удаагүй байгаа хэрнээ богинохон хугацаанд олны анхаарлын төвд орж, шуугиан тариад байна. Учир нь элэглэл бичнэ гэдэг шүлэг бичихээс илүү хэцүүд тооцогддог төрөл юм. Ойрын хэдэн жил номын дэлгүүрт харагдаагүй нөхөрсөг элэглэл, тэр дундаа олны танил улс төрчид болоод урлаг, соёлын оддыг хөгжилтэйгээр элэглэн бичсэн содон өнгө аястай ном уншигчдын сонирхлыг соронзон мэт татах болжээ. Нөхөрсөг элэглэлийн ховордсон орон зайг овжноор ашигласан сэтгүүлч О.Эрдэнэбүрэнгийн “Зун шиг инээд” номоос уншигч та ховорхон инээд, хошин аясыг мэдрэх болно. Олны танил хүмүүсийг “онилсон” нөхөрсөг элэглэлийн ном жилд нэг удаа цувралаар гарах бөгөөд “Зун шиг инээд” нөхөрсөг элэглэлийн нэгдүгээр дэвтэрт 83 нөхөрсөг элэглэл багтжээ.  Энэхүү нөхөрсөг элэглэлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хотын дарга Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Н.Номтойбаяр, С.Ганбаатар, С.Баярцогт, Г.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Топ модель Э.Одгэрэл, Д.Пүрэвсүрэн, Жүжигчин Г.Ундармаа, Бооёо, Хүрлээ, Навчаа, Амбий, Мөнхсайхан, Эрдэнэзаан, Дооёо, Зулаа, Бархүү, Одончимэг, Онон, Баярмагнай, Лхагвасүрэн, Алтансүх, Аглуу, Төтө, Амарсайхан, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчдэд,  Дуучин Лхагвасүрэн, Ариунаа, Сарантуяа, Ангирмаа, Алтанцэцэг, Болд, Дэлгэрмөрөн, Амархүү, Жавхлан, Баясгалан, Сэрчмаа, Анхаа, Халиун, Эгшиглэн, ВХ, Ану, Нара, Gee, Quiza, Roket bay, “Хар сарнай” хамтлагийн дуучин Амармандах, “Хурд”,“Нисванис”,  “Камертон”, “3 охин, “Киви”, “3 бүдүүн”, “Номинталст”, “Sweetymotion”, “Татар”, “Outlaw”, “Extacy”, Honeymoon", “Flash” болон “Монгол бадарчин” Амай, Тринозаурус Батаарыг хүртэл хөгжилтэйгээр нөхөрсгөөр шоглон элэглэжээ.

“Зун шиг инээд” ном Улаанбаатар хотын бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж