
Энэхүү сургалт 1 ээлжинд хамрах хүрээг өргөжүүлж, сургалтын таатай орчныг бүрдүүлэн ажиллахад БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг TIKA-Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн газраас компьютерийн сургалтын танхимд 20,000,000 сая төгрөгний иж бүрэн компьютерийг бэлэглэлээ. Уг үйл ажиллагаанд суурин төлөөлөгч доктор ЭКРЭМ Калан, тус байгууллагын албан төлөөлөгчид, ХУД-ийн Засаг даргын орлогч Д.Азжаргал, Нийгмийн хэлтсийн дарга Б.Булган, байгууллагын багш ажилтнууд, эцэг эх, суралцагсад оролцлоо.
Эх сурвалж: www.khanuul.mn