Хорт бодис алдагдаж, 100 айлыг нүүлгэн шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

Хорт бодис алдагдаж, 100 айлыг нүүлгэн шилжүүлжээ

АНУ-ын Луйзиана мужид өчигдөр их хэмжээний идэмхий, шатамхай бодис тээвэрлэж явсан “Union Pacific” галт тэрэг замаасаа гарч, химийн хорт бодис алдагдсан байна. Нийт 20 вагон бүхий химийн бодис ачиж явсан галт тэрэг өчигдөр 15:30 цагийн үед Луйзиана мужийн Лотелл хотын ойролцоо явж байсан аж. Галт тэрэг замаасаа гарснаас хүний биед маш хортой эхүүн натри гэгч бодис алдагдсан ба үүнд хордсон нэг хүн эмнэлэгт хүргэгджээ. Луйзиана мужийн албаныхны зүгээс химийн бодис алдагдсантай холбоотойгоор ослын газрын ойролцоо орших 100 өрх, айлыг нүүлгэн шилжүүлж, хорт бодисыг цэвэрлэх, саармагжуулах арга хэмжээ авсан байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж