Хашбаатарын Цагаанбаатар | News.MN

Хашбаатарын Цагаанбаатар

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Хашбаатарын Цагаанбаатар

Хашбаатарын Цагаанбаатар
Нэр: Хашбаатарын Цагаанбаатар
Төрсөн огноо: 1984.03.19
Төрсөн газар: Увс аймгийн Баруунтуруун сум
Иргэншил: Монгол Улс
Спортын төрөл: Жүдо бөх
Барилддаг жин: 66 кг
Харьяалагддаг клуб: “Эрч”
Гэр бүл: Эхнэр, хүүгийн хамт амьдардаг.
Афины олимпийн хүрэл, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар 1984 оны гуравдугаар сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төржээ. Х.Цагаанбаатар “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг төгсч,1995 оноос анх жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн байна. Тэрбээр өөрийн гол амжилтаа 2004 онд гаргасан бөгөөд 20 насандаа Афины олимпийн наадмын 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнуулж байжээ. Улмаар 2009 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын жүдочдын анхны алтан медалийг хүртэж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолны эзэн болсон.
Жүдо бөхийн бүхий л төрлийн тэмцээнээс медаль хүртээд байгаа Х.Цагаанбаатар Монголын спортын тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ чоно" наадмын шилдгийн шилдэг тамирчны шагналыг гурван удаа (2004, 2006, 2009) хүртсэн байна.

Амжилтын товчоон:

Жүдо бөх:

•    Афины олимпийн наадам: Хүрэл медаль. 2004 он, Афин, Грек
•    Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: Алтан медаль. 2009 он, Роттердам,
•    Азийн наадам: Алтан медаль. 2006 он, Доха, Катар
•    Азийн аварга шалгаруулах тэмцээн: Алтан медаль, 2005 он
•    Азийн аварга шалгаруулах тэмцээн: Алтан медаль, 2003 он, Чэжү, БНСУ
•    Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн: Алтан медаль, 2006 он
•    “Дэлхийн цом”-ын тэмцээний дөрвөн удаагийн аварга.

Самбо:

•    Дэлхийн АШТ – хошой аварга (2005, 2009).

Гэр бүл: Эхнэр, хүүгийн хамт амьдардаг. Түүний эхнэр Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-09 203.91.117.3

yasan xutsdag s** we xen chinii naad bairiig xulsuldug yum l***r mini

Avatar

baagi 2010-06-09 180.235.175.78

America EnglandSpainPortugal Mexico CrotiaFrance Italy ArgentinaBrazil ulsuudin 2010 oni sain chanarin hul bumbugin umsgul hudaldaalj bna 95128870 mun Fabregas Pato Rooney Ronaldo narin nertei shine zagvarin mashini shalavch zarna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж