2823 жолооч торгуулийн хуудас хүлээж авна

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

2823 жолооч торгуулийн хуудас хүлээж авна

Нийслэлийн ИТХ-ын долдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн эзэмшигчид торгуулийн хуудсыг гэрийн хаягаар нь хүргүүлж байх журам баталсан билээ. Энэхүү журам энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа. Журам хэрэгжсэнээр тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлдэг, замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг зэрэг асуудал багасч, замын хөдөлгөөний түгжрэл багасах сайн талтай гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Харин журам хэрэгжиж эхэлсэн дөрөв хоногт нийт 2006 хурд хэтрүүлсэн, 817 гэрлэн дохио зөрчсөн тохиолдол гарч, торгуулийн хуудсыг гэрийн хаягаар нь хүргүүлж эхэлсэн байна.

Ийнхүү жолооч нар зөрчил гаргасныхаа төлөө торгуулийн хуудас хүлээн авсан бол торгуулийн мөнгийг Төрийн банкинд тушаах ёстой ажээ.

Т.ДАРХАН 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж