Элсэлтийн шалгалтанд 39728 төгсөгч оролцоно | News.MN

Элсэлтийн шалгалтанд 39728 төгсөгч оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Элсэлтийн шалгалтанд 39728 төгсөгч оролцоно

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 11-нд эхлэх гэж байна. Энэ удаагийн шалгалтанд 39728 төгсөгч оролцох аж. Төгсөгчид бүртгэлийн хуудас,суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, иргэний үнэмлэхтэйгээ ирэх аж. Шалгалт доорхи хуваарийн дагуу явагдах юм байна.

Зургадугаар сарын 11-нд,
14.00-15.20 Монгол улсын түүх
16.30-17.50 Орос хэл

Зургадугаар сарын 12-нд,
08.30-09.50 Газар зүй
11.00-12.20 Математик
14.00-15.20 Биологи
16.30-17.50 Англи хэл

Зургадугаар сарын 13-нд,
08.30-09.50 Хими
11.00-12.20 Нийгмийн тухай мэдлэг
14.00-15.20 Монгол хэл
16.30-17.50 Физик
Б.Анхаа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж