Статистик мэдээгээр ажилгүйчүүдийн тоо буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Статистик мэдээгээр ажилгүйчүүдийн тоо буурчээ

Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2010 оны 5 дугаар сарын эцэст 38796 болж, өмнөх оны мөн үеийнхээс 95 хүнээр буюу 0.2 хувиар буурчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс Өмнөговь (177 хүн), Дорнод (191 хүн), Өвөрхангай (240 хүн), Хэнтий (583 хүн), Булган (866 хүн) аймагт болон Улаанбаатар хотод (1405 хүн) буурсан нь ажилгүй иргэдийн тооны бууралтад голлон нөлөөлжээ.

Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад цалин багатайгаас ажлаас гарсан иргэдийн тоо 18.4 хувь, мэргэжлийн ажил олдоогүй 21.5 хувь, орон тооны цомхотголоор 22.6 хувь, сургууль, курс төгсөөд бүртгүүлсэн болон бусад шалтгаанаар 26.1 хувь, өөр газраас шилжиж ирсэн 28.4 хувь, цэргээс халагдсан 29.3 хувь, байгууллага татан буугдсан шалтгаанаар ажилгүй болсон иргэдийн тоо 40.9 хувиар тус тус буурчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 20.5 мянга буюу 53.0 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2.9 пунктээр буурсан байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж