
Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад цалин багатайгаас ажлаас гарсан иргэдийн тоо 18.4 хувь, мэргэжлийн ажил олдоогүй 21.5 хувь, орон тооны цомхотголоор 22.6 хувь, сургууль, курс төгсөөд бүртгүүлсэн болон бусад шалтгаанаар 26.1 хувь, өөр газраас шилжиж ирсэн 28.4 хувь, цэргээс халагдсан 29.3 хувь, байгууллага татан буугдсан шалтгаанаар ажилгүй болсон иргэдийн тоо 40.9 хувиар тус тус буурчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 20.5 мянга буюу 53.0 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2.9 пунктээр буурсан байна.
Б.СҮРЭН