Валютын дуудлага худалдаа болоогүй

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Валютын дуудлага худалдаа болоогүй

Өчигдөр хуваарь ёсоор бол валютын дуудлага худалдаа болох ёстой байсан. Өнгөрсөн жилээс Монголбанк долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт валютын дуудлага худалдаа зохион байгуулах болсон билээ. Гэвч сүүлийн үед дуудлага худалдаа болохгүй байгаа. Энэ нь янз бүрийн шалтгаантай гэнэ. Харин өчигдөр болсон дуудлага худалдаанд банкуудаас валют худалдан авах болон зарах ямар ч санал ирээгүй байна. Иймд Монголбанк гадаад валютын арилжаа хийгээгүй ажээ.

Америк доллар өнөөдрийн байдлаар 1385.09 гэсэн албан ханштай байгаа бол Голомт банк 1383-аар аваад 1389 төгрөгөөр зарж байна, мөн Хаан банк 1384 төгрөгөөр аваад 1390-ээр зарах ханштай байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж