Долоо хоногийн хамгийн өндөр дүнтэй арилжаа долдугаар сарын 30-ны мягмар гаригт болж, 1,2 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан бол наймдугаар сарын 1-нд 167,9 сая төгрөгийн арилжаа хийсэн нь хамгийн бага дүнтэй арилжаа болжээ.
Долоо хоногийн арилжаанд брокерийн гурван компани оролцож, гурван агуулахын 23 захиалга, ноолуурын 13 хэлцэл хийсэн байна. Өнгөрсөн долоо хоногт нэг богц буюу 10 кг ангилаагүй ноолуурын ханш дунджаар 670 мянган төгрөгт хүрч, өмнөх долоо хоногийн дундаж ханшаас 110 мянган төгрөгөөр нэмэгджээ. Энэ ноолуур ховордож байгаатай холбоотой ажээ. Өнгөрсөн долоо хоногийн таван өдрийн арилжааны хоёрт нь ноолуур орж иржээ. Харин нэг богц тэмээний зогдрын бараан түүхий ноосны үнэ урьдын адил 55 мянган төгрөг, тэмээний их биеийн түүхий ноос 45 мянган төгрөг байлаа.