Каракас хотод сөрөг хүчнийхний цуглаан болжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.04-нд нийтлэгдсэн

Каракас хотод сөрөг хүчнийхний цуглаан болжээ

Засгийн газрыг дэмжсэн цуглаан болж, ерөнхийлөгч Николас Мадуро оролцжээ. Уг цуглаан авлигатай тэмцэх уриан дор явагдав. Мөн энэ үеэр, сөрөг хүчний лидер Каприлес мэдэгдэхдээ Венесуэлийн хувьсгал төгссөн учраас “энэ Засгийн газраас” хууль журмын дагуу салах цаг боллоо гэсэн байна.
 
Фото:  AFP 2013/ Juan Barreto

Засгийн газрыг дэмжигчид ба сөрөг хүчнийхний цуглаан Каракас хотын төвд энэ бямба гаригт болж өнгөрлөө. Тэдэнд хэдэн арван мянган хүн оролцсон талаар Латин Америкийн хэвлэлээр дамжуулжээ.
 
Амь насанд халдахаар оролдвол сөрөг хүчнийхнийг бурханы цээрлэл дайрна гэж
Мадуро хэлэв. Фото: AFP 2013/ Raul Arboleda

Засгийн газрыг дэмжсэн цуглаан авлигатай тэмцэх уриан дор явагдсан бол сөрөг хүчнийхэн “улс төрийн чиглэлийг өөрчлөн шүүхийн бие даасан системийг  шаардлаа.

"Сөрөг хүчний нэг хэсэг нь авлигад бүрэн идэгдсэн байгаа” гэж ерөнхийлөгчийн хамт эрх баригчдыг дэмжсэн цуглаанд оролцсон Аж үйлдвэрийн сайд Рикардо Менендес хэлэв. Венесуэлийн парламентын дарга Диосдадо Кабельо сөрөг хүчний үйл ажиллагааг “хулгайч, алуурчдын марш” гэж үнэлсэн байна. Ерөнхийлөгч Мадуро өөрөө “авлигатай хийж байгаа тэмцлийг” эхлүүлсэн ба энд дархлагдагсад байх ёсгүй гээд энэ талаар ойрын үед “сюрприз үзүүлнэ” гэсэн байна.

Цэргийн эргэлт хийлгүйгээр хуулийн дагуу “энэ Засгийн газраас салах цаг ирлээ” гэж Каприлес мэдэгдээд сөрөг хүчнийг хүн амын 60 хувь нь дэмжиж байна гэв.  Хэрэв тэр үзүүлэлт нь 70-80 хувь болбол “өөрчлөлтийн цаг ирнэ” гэдгийг тэр тэмдэглэжээ. “Авлигачид маршилж байна. Нэг үгээр өөрсдийн эсрэг. Хорбоо эргэжээ! Авлига Засгийн газар дотор нь л байгаа!" хэмээн Каприлес мэдэгдэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж