Дарь-Эхийн замын ажил хойшлогджээ

Хуучирсан мэдээ: 2013.08.04-нд нийтлэгдсэн

Дарь-Эхийн замын ажил хойшлогджээ

Нийслэлийн дүүргүүдэд зам засварын ажил үргэлжилж байна. Өнгөрөгч долдугаар сарын 15-нд Дарь-Эхийн уулзвараас Дарь-Эхийн эцэс, Дамбын чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлаж, зам засварын ажлыг хийнэ гэж байсан ч өнөөдрийн байдлаар хатуу хучилт хийх замын ажил эхлээгүй байна.

“Дарь-Эхийн эцэс, Дамбын чиглэлийн  нийт 12.7 км замыг "Эйч Кэй Би интернэшнл холдинг" ХХК өөрийн хөрөнгөөр засварлаж буй. Харин хуваарь ёсоор уг замыг энэ сарын 5-нд бүрэн хүлээлгэж өгөх байсан ч хойшлогдсон байна. Тус чиглэлийн 12.7 км замаас эвдрэл ихтэй 1,2 км-д хучилтын ажлыг хийх бөгөөд энэхүү ажил дахин хойшлогджээ. Учир нь сүүлийн өдрүүдэд бороо их орсноос, мөн бусад газруудад замын ажил үргэлжиж байгаагаас хатуу хучилт хийх замын ажлыг эхлүүлж чадаагүй байна. Одоогоор явган хүний болон гэрэлтүүлэг гэх мэт засварын ажлуудыг хийж байна.

Юутай ч Дарь-Эхийн эцэс, Дамбын чиглэлийн нийт 12.7 км-ын эвдрэл ихтэй 1.2 км замын ажил дахин хойшлогдлоо. Хатуу хучилтийг гурав хоногт багтаан хийх бөгөөд замыг хааж, ажил эхлэх нь хараахан тодорхойгүй байгаа талаар албаны хүн мэдээлэв.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж