
Фото: Jekesai Njikizana / AFP
Зимбабвегийн Сонгуулийн комиссийн мэдээгээр Мугабегийн төлөө сонгогчдын 61 хувь санал өгсөн бол түүний өрсөлдөгч бөгөөд тус орны ерөнхий сайд Морган Тсвангираи 34 хувийн дэмжлэг авчээ.
Энэ цагаар Европын холбоо тус орны сонгуульд олон тооны зөрчил гарсанд өөрсдийн дургүйцэл, түгшүүрийг илэрхийлэв. Энэ тухай Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын Дээд комиссар Кэтрин Эштон мэдэгджээ. АНУ-ын Төрийн департамент Зимбабвегийн сонгууль олон түмний хүсэл эрмэлзлэлийг төлөөлж чадаагүй гэсэн байна.
Үүний өмнө тус орны Сонгуулийн комисс ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн явагдсан парламентын сонгуулийн дүнг зарласан байлаа. Уг сонгуульд Мугабегийн толгойлдог “Зимбабве-Эх оронч фронтын Африкийн үндэсний холбоо” гэсэн нам ялалт байгуулжээ. Уг нам парламентын 210 суудлын 142-ыг авсан байна. Уг нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хангалттай тооны мандаттай болжээ. “Ардчилсан өөрчлөлтийн төлөөх хөдөлгөөн” намын лидер Тсвангираи сонгуулиудыг “асар том хуурамч жүжиг” гэж нэрлээд шинэ Засгийн газарт орохгүй гэсэн байна.
Өнгөрсөн тавдугаар сард Зимбабвегийн Үндсэн хуулинд өөрчлөлт оруулан төрийн тэргүүнийг хоёр удаа таван жилээр сонгож байх хязгаарлалтыг оруулсан юм. Энэ хууль нь эсрэг үйлчилгээтэй. Мугабе шинэ хуулийн дараа дахиад таван жилээр үлдэж магадгүй.
Роберт Мугабе нь Зимбабве улсыг 33 жилийн турш тэргүүлж байгаа ба энэ хугацаанд түүнийг хүний эрх зөрчиж байгаа гэсэн олон тооны буруутгалыг Мугабед өгч байв. Европын холбоо 2003 онд Зимбабвед эдийн засгийн хориг арга хэмжээг Европын холбоо аваад байсан. Сүүлийн хэдэн жилд тус орон эдийн засгийн гүнзгий хямралд байгаа билээ.