Интерпол террорын аюул нэмэгдсэнийг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2013.08.04-нд нийтлэгдсэн

Интерпол террорын аюул нэмэгдсэнийг анхааруулав

Ойрхи Дорнодын шоронгуудаас олон орголт саяхан гарсны улмаас аюулгүйн өндөржүүлсэн арга хэмжээг Интерпол зарлаж байна. Барууныхан  төлөөлөгчдийн газруудаа исламын ертөнцийн орнуудад хааж эхэлжээ.
 
Ирак, Пакистан, Ливи ба өөр зургаан орны шоронгуудаас хэдэн зуун хоригдлууд өнгөрсөн долоо хоногт оргосны улмаас террорын аюул нэмэгдсэнийг Интерпол зарлав. Олон улсын цагдаагийн байгууллагын 190 гишүүн орнууд наймдугаар сарын 3-нд Лион дахь төв штабаасаа терроризмтай хийх тэмцлээ эрчимжүүлэх зөвлөмжийг авсан байна. Шоронгоос олон зуун хоригдлуудыг оргуулах ажиллагааг “Аль-Каида”, “Талибан” бүлэглэлийнхэн зохион байгуулсан гэж Интерпол онцолжээ.

Интерполын шаардсаны дагуу оргосон хүмүүсийг  өөрийн оронд илрүүлсэн цагдаагийн байгууллагууд тэр даруйд нь гэмт хэрэгтний харъяаллын дагуу нөгөө улсад нь мэдэгдэж байх ёстой болж байна.  Мөн наймдугаар сард Энэтхэг, Орос, Индонези зэрэг орнуудад террористуудын довтолгоон байнга гарч байгааг Интерпол анхааруулжээ.

Террорын аюул нэмэгдсэний улмаас АНУ-ын засаг захиргаа исламын орнууд дахь өөрийн төлөөлөгчдийн газрыг ням гаригт хааж буйгаа зарласан. Мөн ийм шалтгаанаар Герман, Их Британи, Франц Йеменд ЭСЯ-аа хаажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж