Насралла нуувчаасаа гарч Израилийг устгахыг уриалжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.04-нд нийтлэгдсэн

Насралла нуувчаасаа гарч Израилийг устгахыг уриалжээ

“Хезболлах” хөдөлгөөний  Ерөнхий нарийн бичгийн дарга Хасан Насралла исламын ертөнцөд тэмдэглэгдэж байгаа Иерусалимын өдөрт зориулан Бейрут хотноо наймдугаар сарын 2-нд үг хэллээ.

Гадаад агентлагуудын дамжуулж байгаагаар түүний үгийн гол утга нь «Фалястын, гэж бид өнөөдөр яриад байгаа орон бол Газар дундын тэнгисээс Иордан хүртэл үргэлжилсэн улс юм. Тэр улс өөрсдийн эздийн гарт очих ёстой. Нэг ч ван, шейх, ерөнхийлөгч эсвэл улс орон, засгийн газар Фалястыны сөөм газрыг ч авах эрхгүй!” гэсэн байна.

Бейрутын өмнөд дагуул хотын “Саид а-Шохада” гэх цогцолборт тэрээр олны өмнө үг хэлсэн нь олны гайхлыг төрүүлэв. Сүүлийн жилүүдэд тэрээр Израилийн агаарын цохилтоос нуугдан нуувчаасаа гол төлөв үгээ хэлж иржээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж