Террорт 14 ирак өртлөө

Хуучирсан мэдээ: 2013.08.04-нд нийтлэгдсэн

Террорт 14 ирак өртлөө

Исламын суннит, шиит гэсэн хоёр нийгэмлэгийн зөрчилдөөн Иракт хурцадмал байдлыг сүүлийн үед өсөхөд хүргэлээ.
 
Иракийн янз бүрийн районд гарсан хүчирхийлэл ба террорын улмаас 14 хүн энэ бямба гаригт амиа алдлаа. Багдадад хоёр бөмбөг дэлбэрч гурван хүн үрэгдэн 10 хүн шархаджээ. Мөн Баакуба хотын ойролцоо нэгэн эмэгтэйг хоёр охиных нь хамт буудан хөнөөсөн байна. Уг хотын ойролцоо террористууд довтлох үеэр ах дүү хоёр мөн алагда, таван хүн шархадсан байна. Тикрит хотод бас нэг хүн хүүгийн хамт амиа алдлаа.

Тус орны хойд Нинавия мужид шүүгчийг хоёр хамгаалагчийнх нь хамт буудан хөнөөсөн ба нэг цагдаа алагджээ.

Сүүлийн үед Иракт аллага ихээхэн гарч байгаа нь шиит, суннит гэсэн шашины урсгалын сөргөлдөөн ихэснээс үүдэлтэй. Саддам Хусейны үеэс суннитууд төрийн эрхэнд гарсан бөгөөд америкчуудын цөмрөлтийн дараа шиитүүд суннитуудыг шахах болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж