АНУ террор хийж магадгүй гэж жуулчдад санууллаа

Хуучирсан мэдээ: 2013.08.04-нд нийтлэгдсэн

АНУ террор хийж магадгүй гэж жуулчдад санууллаа

Дэлхийн жуулчдад хандан “Аль-Каида” ба түүнтэй холбоотой цэрэгжсэн бүлгийнхэн Ойрхи дорнод ба Хойд Африкт олон тооны террор хийж магадгүй байгааг сануулсан мэдүүлгийг АНУ ард иргэддээ анхааруулсан байна.

Төрийн департаментын мэдээгээр довтолгооны бай нь жуулчдын төв ба олон нийтийн тээврийн хэрэгсэл болж магадгүй гэнэ.

New York Times сонин энэ долоо хоногт мэдээлэхдээ, АНУ-ын ашиг сонирхолд хор хөнөөл учруулах довтолгоон явуулах талаар хоорондоо зөвлөлдөж байсан  “Аль-Каидагийн” лидерүүдийн яриаг тусгай албаныхан замаас нь барьсан байна.

Өмнө нь Цагаан ордон, 20 гаруй дипломат албаныхаа газруудыг ням гаригт магадгүй өөр хэдэн хоногийн турш хаана гэдээ мэдээлсэн.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж