“Хааны эрэлд-2013” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.08.03-нд нийтлэгдсэн

“Хааны эрэлд-2013” эхэллээ

“KHAAN QUEST–2013” энхийг дэмжих олон улсын цэргийн сургуулийн нээлт өнөөдөр Тавантолгой дахь Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлагч адмирал Самуэль Жэй Локлир болон оролцогч улсуудын Элчин сайдууд, батлан хамгаалахын атташе нар оролцлоо. Манай улсад 11 дэх жилдээ зохиогдож байгаа тус сургуульд 14 орны 1000 орчим цэрэг дайчид оролцож байгаа бол БНХАУ, ОХУ, Турк гэсэн гурван орон ажиглагчаар оролцож байна. Энэ жилийн “KHAAN QUEST-2013” энхийг дэмжих олон улсын сургуулийн нэг онцлог нь Тажикистан улсын цэнхэр дуулгатнууд анх удаа оролцож байгаа бол Непал улсын нэг салаа мөн оролцож байгаа юм. Энэ сарын 14-нийг хүртэл үргэлжлэх тус сургалтад дайны үеийн бэлэн байдал, зэвсэг техникийн сургалт явагдахаас гадна барилга инженер, эрүүл мэнд, хүмүүнлэгийн олон сургалт явагдах аж. Мөн сургалтад энэ жил анх удаагаа усан эргүүлийн сургалтыг нэмсэн бөгөөд Туул голын эрэг дагуу энэхүү сургалтыг хийхээр төлөвлөсөн байна.

Т.ДАРХАН





ЗУРГИЙН ЦОМГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж