Давахгүй гэсэн даваагаа гурав давав

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Давахгүй гэсэн даваагаа гурав давав

“Хүүхдийн эротик дуучин” хэмээн цоллуулж, нэг хэсэгтээ л хэл амны бай болж байсан дуучин Ану хүүхдүүдэд муу үлгэр дуурайл үзүүлсэн буруугаа ойлгосон уу, эсвэл шантарсан уу “Дахиж хүүхдийн дуу дуулахгүй” хэмээн хэвлэлүүдээр ам өчгөө өгсөн удаатай. Гэсэн ч хэзээний хүүхдүүд голдуу фэнтэй дуучин бүсгүйг бяцхан үзэгчид нь урьдын Ану чигээр нь харсаар байгаа төдийгүй энд тэндхийн хүүхдэд зориулсан арга хэмжээнд дуулж өгөхийг урьсаар байгаа аж. Саяхан болж өнгөрсөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тэрээр хүүхдэд зориулсан нэлээд хэдэн арга хэмжээнд оролцож дуулжээ.
Гэвч дахиж хүүхдийн дуу дуулахгүй хэмээн ам өчгөө өгснийг нь мэдэх эцэг эхчүүд дуучин бүсгүйн чихийг чамгүй халууцуулаад авч. Тэр үед дуучин бүсгүй давахгүй гэсэн даваагаа гурав давдаг юм байна гэдгийг маш сайн ойлгож аваа биз ээ.

"Өглөөний сонин"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж