Хүндийг өргөлтийн Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 14.00 цагаас “Буян-Ухаа” спортын ордонд боллоо. Тэмцээнд УБ хотын клубууд, Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Эрдэнэт, Дархан, Багануур дүүрэг зэрэг 14 байгууллагын 150 орчим тамирчид оролцож буй. ОУХМ Г.Отгонтуяа, ОУХМ М.Анхцэцэг, спортын мастер М.Мөнхдөл, спортын мастер н.Мөнх-Оргил нарын шилдэг тамирчид оролцож байна.
Эрэгтэйчүүд 52 кг, 56 кг, 62 кг, 69 кг, 77 кг, 85 кг, 94 кг, 105 кг, +105 кг, эмэгтэйчүүд 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, +75 кг, -75 кг-д өрсөлдөх юм.
Тэмцээн маргааш, нөгөөдөр “Буянт Ухаа” спортын ордонд үргэлжилнэ.