Драмынхан “Диваажингийн хаалга”-ыг тогшино

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Драмынхан “Диваажингийн хаалга”-ыг тогшино

Драмын театр он гарсаар үзэгчдийг өөр өөр өнгө аястай шинэхэн жүжгүүдээр бөмбөгдөж эхэлсэн. Тэд тун саяхан Оросын алдарт зохиолч В.Красногоровын “Хайрын домог” жүжгийг Ч.Найдандоржийн найруулгаар тавиад байгаа билээ. Харин тэдний дараагийн шинэ бүтээл буюу В.Красногоровын долоон жүжгийн хамгийн сүүлийнх нь болох “Диваажингийн хаалга” жүжиг тун удахгүй үзэгчдэд хүрэх гэж байна.
Уг жүжигт Ардын жүжигчин Б.Мэндбаяр, СТА С.Дамдин, Д.Нармандах болон залуу жүжигчид оролцон тоглож байгаа аж. “Диваажингийн хаалга” жүжиг энэ сарын 11-нээс эхлэн гурав хоног тоглогдох бөгөөд 13-нд хаалтын тоглолтоо өргөн барих гэнэ. 

"Өглөөний сонин"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж