Тэмцээнд 12 байгууллагын 200 гаруй тамирчид оролцох бөгөөд МУГТ, ОУХМ Б.Сэр-Од, ОУХМ Л.Отгонбаяр, ОУХМ н.Отгонболд, ОУХМ Б.Ачитбилэг, Ч.Шинэцэцэг, Б.Мөнгөнтуяа нарын шилдэг тамирчид оролцож байна.
Тэмцээн эмэгтэй, эрэгтэй тус бүр 12 төрлөөр явагдах бөгөөд тэмцээний эхний өдөр буюу маргааш 100 м, 400 м, 1500 м, 10000 м, 4*100 буухиа болон гурвын харайлт, бөөрөнцөг шидэлтийн аваргууд тодорно. Харин ням гаригт 200 м, 800 м, 5000 м, 4х400, уртын харайлт, зээрэнцэг шидэлтийн төрлүүд явагдаж, аваргууд тодорно.
Сануулахад, манай хөнгөнатлетикийн шилдэг тамирчдаас өнгөрөгч долдугаар сард ОХУ-ын Казань хотноо болсон оюутны "Универсиад" наадамд Б.Ачитбилэг 200 м-т улсынхаа дээд амжилтыг 21,58 секундын амжилтаар шинэчлэн тогтоосон. Тэрбээр 2001 онд Осакад 21.82 үзүүлэлтээр Ц.Одонбаярын
тогтоосон дээд амжилтыг эвдсэн билээ.