Мьянмарт үерийн гамшиг учирчээ

Хуучирсан мэдээ: 2013.08.02-нд нийтлэгдсэн

Мьянмарт үерийн гамшиг учирчээ

Мьянмарт өнгөрсөн долдугаар сарын 27-ноос эхлэн орж буй усархаг аадар бороо орсны улмаас өмнөд хэсгийн нутгаар үер болж, гурван хүн амь үрэгдэн, олон мянган хүн орон гэргүй болсон байна. Мьянмарын аврах албаныхны зүгээс үерийн гамшигт нэрвэгдээд буй өмнөд хэсгийн Карен мужийн 33500 оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, түр хорогдох 79 хуаранд байршуулжээ. Харин хөрш Мон мужид 4700 хүнийг түр хорогдох байруудад хүргээд байгаа юм байна. Үерийн улмаас их хэмжээний хөрсний нуралт үүсч байгаатай холбоотойгоор гамшигт өртсөн мужуудад 245 сургууль хаагдаж, зам, гүүрүүд эвдэрч сүйджээ. Цаг уурчдын үзэж буйгаар аадар бороо ойрын өдрүүдэд ч үргэлжлэн орох төлөвтэй байгаагаас цаашид үерийн гамшиг улам нэмэгдэх гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж