Монголын анхны видео микс клуб болж байгаа “New Mass” клубт нэг тэрбум орчим төгрөгийн засвар хийгдсэн гэнэ. Тус клубт БНХАУ-ын Гуанжоу, Шэньжэнь болон барууны хөгжмийн клубуудын холболт техникийн хариуцан ажиллаж байсан шилдэг мэргэжилтнүүдийг урин өвөрмөц дизайн өнгө гэрлийн төгс шийдлийг хүрэлцэн ирсэн залуус та бүхэнд мэдрүүлэх гэж хийсэн аж. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон “NEW Mass” клубт 3D LED дэлгэц болон 30-40 орчим LED зурагтууд байрлуулж, гэрэлтүүлэг болон дотоод заслыг нь бүрэн шинэчилсэн ажээ.
Шинэхэн будаг нь үнэртсэн тус шөнийн клубт хамгийн анхныхаа үйлчлүүлэгчээ өнөөдөр 18.00 цагаас хүлээн авахад бэлэн болоод байгаа аж.
Э.ТЭКҮ